クレジットライン

クレジットライン

Оюутан дадлагажуулах хөтөлбөр

“Газаркапитал партнерс ББСБ” нь их дээд сургууль, коллежийн оюутнуудад онолын мэдлэгийг баталгаажуулан практик дадлага олгох, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйд чадварлаг ажилтан болход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгодог.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 2-оос дээш курсэд суралцдаг байх
  • Дадлагажих ажлын байранд тохирох мэргэжлээр суралцаж байгаа
  • Сурлагын голч дүн 3.0 буюу “B” үнэлгээтэй байх
  • Дадлага хийх оюутан дараах материалуудыг бүрдүүлнэ.

Дадлагын оюутны анкет

Иргэний үнэмлэхний хуулбар
2% хувь цээж зураг
Дадлагын удирдамж
Дүнгийн тодорхойлолт