採用ポリシー
Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэдэг.
Бид хүний нөөцийн бодлогоороо ”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг нь дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх таатай орчныг бий болгон ажилладаг.
Компанийн эрхэм зорилгод нийцүүлэн ажилтанд чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчинг бүрдүүлж, төлөвшүүлэх бодлого баримталж дараах арга хэмжээг явуулдаг.