Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий "Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм.
Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршино.
Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм. Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байна.
Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ. Банкуудын хувьд цахим халдлага илрүүлэх системийн тусламжтайгаар 24/7 байдлаар байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гадны халдагч этгээд банкны системд халдахаас хамгаалж, хариу үзүүлэх баг ажиллаж байдаг учраас банк руу халдах боломжгүй юм. Харин халдагч этгээдүүд нь таны хувийн мэдээллээ хамгаалах тал дээр хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдолд ихсэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
Харилцагчид та бүхнийг цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим мэдээлэлд үндэслэн үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалан Ятгах тусам нягтлахыг уриалж байна.