Гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болон ДӨРВӨН санаа
Коронавирусийн дэгдэлтээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг аль болох гадуур явахаас зайлсхийж, өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа билээ. Өөрийгөө тусгаарлах нь таны төсөөлж байгаа шиг уйтгартай байх албагүй . Харин ч эсрэгээрээ гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, дуртай кино, контентоо үзэж, дэлхийн урлаг, түүх, шинжлэх ухааны ертөнцөөр аялж, шинэ хэл сурах боломжийг олгож байна гэж харж ч болох юм. Ингээд цагийг үр дүнтэй өнгөрөөхөд туслах аргуудыг танилцуулж байна.
(Зураг бүр дээр тайлбар байгаа)
1. Дэлхийн алдартай 500 музей, галлерайг буйдан дээрээ тухалж суугаад үзэх боломжтой
Google Arts & Culture ашиглан дэлхийн 500 гаруй музей, галлерайн үзмэрүүдийг нэг дор цахимаар үзэх боломжтой. Та яг л биеэр очсон мэт виртуал аялал хийж, оюуны цэнгэл эдлэх болно
Үүнд:
2.Application ашиглан хэл сурах боломж
-DUOLINGO: Тоглоом тоглонгоо хэл сурах бас нэгэн боломж. Утсан дээрээ татаж аваад хүссэн үедээ тоглонгоо хэл сурах боломжтой.
3. Application ашиглан сонирхолтой хоол туршиж үзэх
4. Дэлхийн алдартай 500 гаруй баримтат киног үнэгүй үзэх боломжтой.
АНУ-ын “Нью Йорк Метрополитан дуурийн театр” коронавирусийн нөхцөл байдлын улмаас гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тиймээс энэ хугацаанд үзэгчдэд тус театрт тоглогдож байсан дэлхийн шилдэг дууриудыг өөрийн www.metopera.org веб сайтаар дамжуулан хүргэхээр болжээ. Өдөр бүрт нэг дуурь шууд дамжуулагдах бөгөөд сайтад тавигдсанаас хойш 20 цагийн хугацаанд хадгалагдах тул та амжиж үзээрэй.