Гэрлээ асаая

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН “ЧУХАЛ-7” МЭДЭЭЛЭЛ

2020-08-19

       Удаан хугацаанд завсарласан хичээл сургалт эхлэхээр болсонд хэн хүнгүй л баярлаж байх. Анги хамт олноо, сургууль багшаа санасан сурагчдын баяр хөөртэй зэрэгцэн хичээлийн бэлтгэлээ хангах эрэл ид өрнөж байна. Хичээлийн бэлтгэлээ хангаж байгаа сурагч эцэг эхчүүдэд сонголтод хэрэг болохуйц “ЧУХАЛ-7” мэдээлэл бэлтгэлээ. 

#1 НЭГДҮГЭЭР АНГИЙН БҮРТГЭЛ

     Нэгдүгээр ангийн элсэгчдийн талаарх мэдээллийг Увс аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас тодрууллаа. 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс арван хоёрдугаар сарын гучин нэгэн хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Энэ хичээлийн жилийн хувьд зургаан настай 2104 хүүхэд, долоон настай 250 орчим хүүхэд байгаа аж. Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг дагуу наймдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 28 хүртэл хамран сургах тойргийн сургуулиуд дээр бүртгэнэ. 

#2 ЦЭЦЭРЛЭГ                                                            

     Энэ хичээлийн жил 3-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдана. Хоёр настнуудыг  цэцэрлэгт хамруулахгүй байх сайдын тушаал гарсан нь эцэг эхчүүдийг ихээхэн бухимдуулж байгаа.  Ариун цэврийн шаардлагын хувьд хичээл мөн л ариутгал цэвэрлэгээ бүрэн хийхээр төлөвлөсөн. Харин хүүхдүүдийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулснаар бүртгүүлэх юм байна.   Нэг танхимд хичээллэх хүүхдийн тоо 20-25 байхаар зохицуулалт хийнэ.  Жишээ  нь ахлах бүлэгт 45 хүүхэд элссэн бол хоёр ангид хуваан хичээллүүлэх гэх мэтээр зохицуулалт хийх юм байна.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=711038469740597&id=100025033506369

#3 КОВИДЫН ҮЕИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

     Хүн амын нягтаршлыг харгалзан үзэж аймгийн төвийн сургууль долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар, сумын төвийн сургууль ажлын тав хоногт танхимаар хичээллэнэ. Суралцагчдын хувьд өдөрт 3-4 цагаар /60 минутаар 2-3 цаг /  хичээллүүлэхээр БСШУС-ын сайдын тушаал гарсан. Танхимын сургалт зохион байгуулахад өгсөн зөвлөмжийн дагуу хүүхэд хоорондын зай 1-1,5м2 байна. Хичээл эхлэхээс өмнө сургуулийн  орчинг мэргэжлийн байгууллагаар хоёр удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр сурагчдыг хүлээн авна. Сургууль тус бүр сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд, захирал мэргэжлийн байгууллагатай хамтран хичээлийн зохион байгуулалт,хичээл эхлэх дуусах, завсарлах хугацаа харилцан адилгүй байхаар зохицуулах юм байна. Сурагчдын халуун хэмжин нэвтрүүлэх зэргээр цах тахлын үеийн дүрэм журмыг мөрдөнө.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3046615472133774&id=1511228275672509

#4 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

     2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг БСШУСЯ-аас  цахимаар эсвэл олон хүн төвлөрүүлэхгүйгээр хийхийг зөвлөсөн. Тэгэхээр хичээлийн шинэ жилийн нээлт өмнөх жилүүдийнх шиг сүр дуулиангүйгээр цомхон хийх үүргийг сургуулиуд хүлээжээ.  Өмнөх жилүүдэд ерөнхийлөгчийн хичээл ордог байсан бол энэ жилийн хувьд хуваарийн дагуу шууд хичээллэж эхэлнэ.

#5 ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ                                                

Дэвтэр, үзэг, бал, цүнх гээд хичээлийн хэрэгслийг нэг дороос  сонгох цаг хугацаа, мөнгө хэмнэх давуу талтай. Тиймээс  эцэг эхчүүд хичээлийн хэрэгслийг нэг дороос сонгохыг чухалчилдаг. Одоогийн байдлаар чанартай, хямд үнийг тогтоосон хичээлийн хэрэгслүүдийг нэг дор төвлөрүүлэн  борлуулж буй дэлгүүр бол Увс аймаг дахь Интерном салбар дэлгүүр. Тухайн дэлгүүрээс 20 гаруй төрлийн бал, үзэг 10 гаруй төрлийн өнгийн харандаа, зургаан төрлийн усан будаг гээд бүх төрлөөс олон сонголттойгоор оруулж иржээ. Сурагчдын сонгон хэрэглэх дуртай Улаанбаатар принт хэвлэлийн үйлдвэрийн дэвтэр Улаанбаатарын үнээр зарж байна. Ер нь борлуулж буй хичээлийн хэрэгслүүд багадаа наймаас дээш төрлийн сонголттой байна.

Увс аймаг дахь салбар дэлгүүрийн хаяг: Өгөөж төвийн нэг давхар

#6 СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС

     Увс аймагт дүрэмт хувцас борлуулж байгаа худалдаа эрхлэгчдээс сурагчийн дүрэмт хувцасны үнэ болон үйлдвэрийн талаар мэдээлэл авлаа. Үүнд: БНХАУ-аас үйлдвэрлэгдэн орж ирсэн дүрэмт хувцас болон,  үндэсний тэргүүлэгч үйлдвэр болох Бүтээлч үйлс ХК , Торгон хийц ХХК үйлдвэрлэсэн дүрэмт хувцаснууд зарагдаж байна. Үнийн дүнгийн хувьд БНХАУ-аас орж ирсэн дүрэмт хувцас нь 2000-3000 төгрөгөөр хямд үнэтэй. Увс аймаг дахь Торгон хийц ХХК бүтээгдэхүүн нь материал нь бөөзгийрөхгүй дотроо нэрийн хуудас, холбогдох дугаар хийх боломжтой, нэмэлт пластик халаастай, бат бах гоёлын товчтой, бэлхүүсний хэмжээг тохируулах боломжтой сунадаг оруулга хийж өгсөнөөр илүү давуу талтай.

#7 ДОТУУР БАЙР

     Сургуулиуд дотуур байрандаа ариутгал, халдваргүйжүүлэл хийснээр хүүхдүүдээ хүлээж авна. Сургууль бүр тус тусдаа зохион байгуулалт хийж ёсдүгээр сарын гуравнаас аравны хооронд хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Өрөө дүүргэлтийн хувьд өөрчлөлт ороогүй.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.