Хоёр дахь жилдээ аймгийн волейболын холбооноос зохион байгуулж буй “Зуны цом 2020” тэмцээн энэ сарын 8-9 өдрүүдэд боллоо.
Тэмцээнд нийт 17 баг оролцов. Үүнээс эрэгтэй төрөлд тэргүүн байр Өмнөговь сумын “Намир” баг, дэд байр ББЭХС-ны“Увс нуур”, гутгаар байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг аймгийн волейболын холбооны баг, дэд байр ББЭХС-ны “Увс нуур” баг, гутгаар байранд Баруунтуруун сум, ОБГ-ын хоёрдугаар баг тус тус шалгарлаа. Мөн тэмцээний шилдгүүдийг шагнаж, урамшуулав.
Шилдэг довтлогч Намир баг П.Ганбат /эрэгтэй/, Волейболын холбоо Б.Тамир /эмэгтэй/
Шилдэг холбогч ББЭХС-ны Увс нуур баг Б.Эрдэнэ-Очир /эрэгтэй /, Баруунтуруун сум ОБГ-ын хоёрдугаар баг А.Ариунзаяа /эмэгтэй/
Шилдэг хамгаалагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Раднааранцас /эрэгтэй/, ББЭХС-ны Увс нуур баг Б.Биндэрьяа /эмэгтэй/
Шилдгийн шилдэг тамирчин ББЭХС-ны Увс нуур баг Я. Бат-Орших /эрэгтэй/, Волейболын холбоо Т.Одонцэцэг /эмэгтэй/ нар шалгарлаа.
"Намир" багийн тамирчин П.Ганбат хэлэхдээ “Бид Г.Жононхүү багшийнхаа дурсгалд зориулан энэ тэмцээнд түрүүлэх зорилготой ирсэн. Хэдий багаараа бэлтгэл хийлгүй удсан ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэн томоохон зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна” гэв.
Аймгийн засаг дарга Д.Батсайхан тамирчдад баяр хүргэн, амжилт хүсэж тэмцээнийг хаав. Тус тэмцээн нь цар тахал, хөл хорионы үед явагдсан учраас үзэгчгүйгээр, хоорондын зайг баримталж, ариун цэврийг сахиулан зохион байгууллаа.