Машины замаар алхаж буй хүмүүсийг харан аминдаа хайргүй юм хэмээн дотроо битүүхэн бодол болон машинтай өнгөрөв. Захын урд машин, явган зорчигчид түгжирсэн буйг харах нь нэг л ёозгүй. Явган зорчигчийн замгүй тэд аанай л машинтай зэрэгцэн зорчицгоох аж. Хотын төвөөр ухсан шугамын хоолой Улаангомын энд тэнд. Ганц газар ч биш хоёр, гурван газар зэрэг зам хаасан нь, машины болон иргэдийн хөдөлгөөнд хохиролтой. Янзага дэлгүүрийн урд талаар хэдийн машинууд сүлжилдсээр сайжруулсан шороон зам бий болжээ. Хот дотор хөдөө нутгийн зам шиг бетонон болон шороон зам зэрэгцэн бий болсон нь энэ. Инээдтэй ч юм шиг энэхүү нөхцөл байдалд бухимдах нэгэн ч бий, сайшаах нэгэн ч бий. Энэ бол бүтээн байгуулалтын эхлэл. Хүн харж, сонсоход л бүтээн байгуулалтад зардлын мөнгө урсаж буй хэдий ч, нүдэн балай, чихэн дүлий мэт хаана, хэрхэн, юуг хийж байгааг иргэд дутуу дулимаг мэдэх шиг.
Улсын төсөв-дэд бүтэц
Улсын төсвийн орон нутагт хуваарилсан зардлын мөнгөн дүнгээр Увс аймаг улсад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, дэд бүтцээрээ 21 аймгийн 176 шалгуур үзүүлэлтээр харьцуулахад Увс аймаг долдугаарт жагсав. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан холболтыг шийдэх цогц ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэхүү дэд бүтцийн ажилд 9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэсэн хэдий ч дэд бүтцийн найман ажлын гурвыг нь Улсын комисс хүлээн авсан. Үлдсэн ажлын хэсгийг наймдугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх талаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Энхбаатар хэлэв.
Өнгөрсөн жилийн дэд бүтцийн ажлын үлдсэн хэсэг бий юу?
Үлдсэн хэсгийн ажлыг хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?
Зам хаах талаарх мэдээллийг олон нийтэд урьдчилж мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Ямар мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээсэн бэ?
Дэд бүтцийн ажлуудыг аль хэсгүүдээр хийх вэ?
Хотын өнгө-Хотын мөрөөдөл
Улаангом хотын А зэрэглэлийн бүсэд яндантай айл өчнөөн. Гэсэн хэдий ч энэ хэсэгт дулаанд холбогдоогүй айл, байгууллага, аж ахуйг холбох нь нөгөө л хотын өнгийг тодорхойлоход нэмэр. Хашаандаа тухтай, тайван амьдрах нь насаараа орон сууцны зээл төлснөөс илүү мэт. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх нь сумандаа сайхан амьдрахын эхлэл. Энэ бүхэн хотын мөрөөдлийн нэгээхэн хэсэг. Цэвэр бохирын шугам болон, дулааны шугам, мөн дэд бүтэц гэдэг утгаараа шилэн кабель зэрэг гурвалсан цогц ажлыг явуулж байна хэмээн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт хэлсэн юм.
Дэд бүтцийн ажлын хамгийн том давуу тал юу вэ?
Үе шаттайгаар үргэлжлэх ажил шүү дээ. Дараагийн хэсэг нь юу вэ?
Шугамын ажил хийж дууссан зарим газруудад суулт өгсөн нь гүйцэтгэгч компаний буруу юу?
Төр-хувийн хэвшил-хамтын ажиллагаа
Ковид-19 цар тахлын хүрээ дэлхий нийтийг гэлтгүй манай улсад ч ихээхэн өөрчлөлт авчирсан. Манай улсын дотоодын аялал жуулчлал огцом нэмэгдэжээ. Долдугаар сарын байдлаар Увс аймагт давхардсан тоогоор 23,4 мянган иргэн аялсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Аялагчдын хөлд дарагдсан завгүй долдугаар сард хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт түгжрэл үүсэн нь захын тойрог. Дээр ярьсан шиг л мөн л зам хаах талаарх мэдээлэлгүй. 30 хэмийн халуунд ундууцаж, уцаарласан хүмүүс түгжрэл дунд эгнэсэн харагдана. Хаанаас, хэн, нүх ухсан ажлууд хийгээд байгаа талаарх мэдээлэл дутмагаас цугласан иргэд ам уралдан Аймгийн захиргааг муулсаар. Арга ч үгүй биз. Нэг л өглөө босоод ирэхэд уул овоо шиг шороо овоолон, машины бүү хэл явган хүний ч замгүй болсон хойно. Энэ талаар Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлтөөс тодруулав.
Энэ жилийн дэд бүтцийн ажлын тендерийн шалгаруулалт дуусаагүй, ажил нь эхлээгүй. Гэтэл захын аюулгүйн тойргийн орчимд шугам сүлжээний ажил хийж байна. Энэ ажил нь засвар уу, өргөтгөлийн ажил уу?
Өөр нэг асуулт.
Аймгийн төвийн дэд бүтэц нь, хөгжлийн шийдэл, иргэдийн амьдралын тулгуур. Тиймдээ ч хүссэн хүн нь хотын төвд төвөггүйхэн зам хаах эрх мэдэлгүй л болов уу. Хэн нэгэнд бурууг өгөх бус нэгэнт л нийгмийн сайн сайхан, тухтай амьдрал, хөгжлийн төлөө явж буй цагт “хамтдаа хийх” гэсэн ойлголттой байж, иргэн, хувийн хэвшил, төр гурвын хамтралаар ажлын бүтээмжийг илүү дээшлүүлэх биз ээ.