Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужийн Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам Ажиа Гэгээнтны санаачилгаар бакалаврт суралцах гэж буй 17-18 насны суралцагчдад зориулсан “Шинэ оюутны зөвтгэлэг” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус тэтгэлэг нь дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй. Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл бусдыг хайрлах эх орон амьдарч буй орон нутаг, олон нийтэд соёл өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлдэг арван оюутныг гурван үе шаттайгаар шалгаруулан авах юм байна.
Тус тэтгэлгийн материалыг 2020 оны 7 дугаар сар 29-нийг хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх холбоосыг доорх линкээр үзнэ үү.