Энтертайнмент

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ДУУ №7

2020-07-20

     Урлагийн салбар өдөр ирэх тусам шинэ бүтээлээр хүрээгээ тэлсээр. Олны хүртээл болж буй тус бүтээлүүдээс өдөр бүр нэгийг онцлон, уншигч та бүхэнд санал болгодог. Тэгвэл өнөөдрийн онцлох дуугаар GONE дууг нэрлэж байна. KOXAA болон AMN нарын хамтарсан уг уран бүтээл нь энэ оны нэгдүгээр сарын 25-нд гарсан юм. ERDENE LABEL-ийн артист KOXAA энэхүү бүтээлээ продюсерлэсэн. Уламжлал ёсоор энэ дууг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя.

1. Үг. СС оруулсан энэхүү дуу нь дууныхаа шүлгийг уншихад хялбар болгож буй юм. Шүлгийн утга нь 

"...Бид хичээсэн ч дахин хамт байж чадахгүй

Бүхнийг мартахыг хүснэ эргэж харахгүй..." гэх шаднаас сэтгэлийн гүн дэх үгсээ илэрхийлж буйг танд мэдрүүлэх болно.

2. Ая. Lofi төрлийн мэт зөөлөн хэмнэлтэй, бийттэй аятай. Гунигтай хэрнээ сонсголонтой, нэгэн хэвийн байдлыг эвдсэн, дурсамжаа санагалзах мэдрэмжийг төрүүлнэ.

3. Бичлэг. Дүрсжүүлэлтийн хувьд зурагнаас өөр зүйл байхгүй. Энэ нь дүрсэнд бус дуунд анхаарлаа төвлөрүүлэхэд зохимжтой хувилбар юм.

4. Хоолой. Бүх төрлийн хоолойнд тохирсон, дагаж дуулахад хялбар. Дуучдын хоолой нь ая, шүлгэндээ тохируулан зөөлөн хэмнэлтэйгээр, дуулсан.

5. Шинэ уран бүтээлчдийн дууг дэмжих нь Монголын урлагт оруулж буй сонсогч таны хувь нэмэр юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.