Энтертайнмент

ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЖИМЭЭР

2020-07-20

B хэсэг – Боливи, Бразил, Югослав

    Долдугаар сарын 14-ний өдөр Централ Паркад Югославын эсрэг Бразилын баг тоглосноор В хэсгийн тоглолт эхэлжээ.

Тоглолтыг 24’059 үзэгч үзсэн. Шүүгчээр Уругвайн Анибал Тэхада ажилласан юм. Тоглолтод 2-1-ийн харьцаатайгаар Югослав улс хожсон. Эхний 21 минутад Югослав улсын тамирчин Александр Тирнанич гоол оруулж тоглолт 1-0 харьцаатай болжээ. Тоглолтын 30 дахь минутад Югославын тамирчин Иван Бек гоол оруулснаар тооны харьцаа 2-0 болж улмаар тоглолтын төгсгөлд Бразилын тамирчин Прэгиньо гоол оруулж, 2-1 харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүлсэн. Сонирхуулахад Бразилийн шигшээ багийн ахлагч Пэргиньо хөлбөмбөгийн довтлогчоос гадна сагсанбөмбөг, гарбөмбөг, усан пологоор хичээллэдэг тамирчин байжээ.

    Долдугаар сарын 17-ны өдөр Централ Паркад Югославын эсрэг Боливи улсын шигшээ тогложээ. Энэхүү тоглолтыг 18’306 хүн үзсэн байна. Шүүгчээр Уругвай улсын Франциско Маттэучи ажиллажээ. Тоглолтын хоёрдугаар үед И.Бек хоёр гоол, Благое Марианович болон Жорде Буядинович нар тус тус нэг гоол оруулснаар 4-1 харьцаатайгаар Югославын баг хожил байгуулсан юм.

    Долдугаар сарын 20-ны өдөр Сэнтэнарио стадионд Боливийн эсрэг Бразилын шигшээ байгийн тоглолтыг 25’466 хүн үзжээ. Шүүгчээр Францын Жон Балвай ажилласан. Тоглолтын эхний хагаст Боливийн Модэрато гоол оруулан 1-0 харьцаатайгаар эхний үе өндөрлөжээ. Тоглолтын хоёрдугаар үед Боливийн тамирчид болох Прэгиньо хоёр гоол, Модэрато нэг гоол оруулснаар 4-0 харьцаатайгаар Боливийн шигшээ баг хожил байгуулснаар хоёрдугаар хэсгийн тоглолт өндөрлөсөн юм.

Ийнхүү Югослав улс хэсгээ тэргүүлэн, Бразил улс удаалжээ.

C хэсэг- Перу, Румын, Уругвай

    Долдугаар сарын 14-ний өдөр гуравдугаар хэсгийн тоглолтыг Румын болон Перугийн хоорондох тоглолтоор эхлүүлсэн юм. Тус тоглолтыг Поситос стадионд 300 үзэгчтэйгээр зохиожээ. Шүүгчээр Чилийн Албэрто Варнкэн ажилласан. Тоглолтын эхний минутад Румын улсын тамирчин Адалбэрт Дэшу эхний гоолыг оруулсан юм. Энэхүү гоол нь Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хурдан оруулсан гоол болжээ. Тоглолтын хоёрдугаар хагаст Перугийн тамирчин Соуза Фэррэйра багийнхаа эхний гоолыг оруулсан юм. Румыны тамирчин Константин Станчиу болон Николаэ Ковач нар тус бүр гоол оруулснаар 4-1 харьцаатайгаар Румыны шигшээ хожжээ.

    Мөн тус өдөр Уругвай болон Румыны шигшээ багийн тоглолт болсон юм. Сэнтанарио стадионд 70’022 үзэгчтэйгээр зохиосон. Шүүгчээр Бразилийн Жилбэрто дэ Алмэйдо Рэго ажиллажээ. Дорадо, Сканэро, Ансэлмо, болон Сеа нар тус тус гоол оруулснаар Румын улс энэхүү тоглолтод 4-0 харьцаатайгаар хожлоо авсан.

    Долдугаар сарын 18-ны өдөр Сэнтэнарио стадионд 57’735 үзэгчтэйгээр Уругвайн багийн эсрэг Перугийн шигшээ баг тоглосон юм. Шүүгчээр Бельгийн Жон Лангэнус ажиллажээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 60 дахь минутад Уругвай улсын тамирчин Эктор Кастро гоол оруулснаар 1-0 харьцаатайгаар Уругвай улсын шигшээ баг хожсон байна.

Ингэснээр Уругвай улс хэсгээ тэргүүлэн, Румын улс удаалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.