Гэрлээ асаая

СТРЕССЭЭС АНГИЖРУУЛАХ ДӨРВӨН ХҮНС

2020-07-09

Хэрэв та хэт их стресстэж, шөнө унтаж чадахгүй, байнга толгойн өвдөлттэй бол дараах хүнсний зүйлсийг хэрэглээрэй. Эдгээр хүнс нь таны биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд аль алинд нь нөлөөлөх болно.

1.Гадил жимс

Гадил нь стрессийг тайлахад туслах мелатонин, хорт бодисыг гадагшлуулдаг пектин агуулдаг учраас бие болон сэтгэлийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй жимс юм. Уг жимсний найрлагын нэг болох В6 нь толгойн өвчнийг намдаах үйлчилгээтэй.

2. Хушга

Хушга нь стрессээс үүдэлтэй зүрх судасны системийн хариу үйлдлийг удаашруулдаг. Мөн тархины эсийг идэвхтэй дэмжиж, сэтгэл санаанд нөлөөлдөг дофамин, серотонины түвшинг ихэсгэдэг омега-3 тосны хүчлээр баялаг юм.

3. Бууцай

Бууцай нь их хэмжээний магни агуулдаг учраас стресст сайн нөлөөтэй. Магнийн дутагдал нь  амархан ядарч, стресст өртөмтгий болгодог байна. Өдөрт нэг аяга бууцай хэрэглэх нь тухайн өдрийн шаардлагат магнийн 40 хувийг авч байна гэсэн үг.

4. Амтат жүрж

Витамин С нь стрессийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулж, дархлааг дэмждэг. Хэт их стресстэж сэтгэлээр унасан өдөр витамин С-ээр баялаг жүрж идээрэй.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.