Зуны аагим халуун өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн онцлох дуугаар Sugar Mama-г нэрлэе. B продакшны шинэ артист NENE-гийн гурав дахь уран бүтээл юм. Анхны дуугаа энэ оны тавдугаар сарын 15-нд TOO SHY нэртэйгээр youtube хуудсандаа байршуулжээ. Тэгвэл энэхүү дууг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя.
1. Аяны тухайд. Tsogt DJ хөгжмийн продюсерээр ажилласан бөгөөд хэмнэлийг даган таны бие өөрийн эрхгүй хөдлөх болно. Бас нэгэн шинэлэг мэдрэмж, бийт та бүхний сонорыг мялаах биз ээ.
2. Үгний тухайд. Шинээр гарч буй уран бүтээлүүд СС оруулдаг болсон нь ихээхэн давуу талтай. Энэхүү дууны үгийг ойлгохгүй гэж санаа зовох шаардлагагүй. Учир нь уг уран бүтээл ч мөн СС-тэй юм.
3. Дүрсний тухайд. Харанхуй зураглалтай бөгөөд дүрс солигдох мөчид бүжигчид гарч ирдэг нь сонирхолтой. Мөн glowing lines эффектийг ашигласан нь бичлэгийг илүү өвөрмөц харагдуулжээ.
4. Хоолой. Flow нь содон, өвөрмөц хоолойтой. Урлагийн салбарт шинэ өнгө төрх гэмээр.
5. ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ. Шинэ уран бүтээлчдээ дэмжиж өгснөөр илүү их өрсөлдөөн өрнөж, чанартай бүтээлүүдийг олноор нь бий болгоно гэдэгт итгэж байна. Тиймээс та ч бас сонсоод үзээрэй.