Үүлэрхэг, чийг үнэртсэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн онцлох дуу бол NAIMARVANNEG / 8/11. Энэхүү уран бүтээлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд гаргажээ. Уран бүтээлчийн тухайд NAAND нэрээр уран бүтээлээ туурвидаг Ананд гэдэг залуу бий. Харамсалтай нь үүнээс өөр тодорхой мэдээлэл алга даа. 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд UNtitled нэртэй анхны дуугаа Youtube хуудсандаа байршуулж байжээ.
Тэгвэл энэхүү уран бүтээлийг сонсох ТАВАН шалтгааныг дурдъя.
1. Аяны хувьд. Зөөлөн хэрнээ уйдаахгүй, эморуулахгүй, бага зэргийн бийтүүд нэмэгдсэн нь сонсголонтой.
2. Үгний хувьд. Зарим дууны үгийг ойлгох гэж зүдэрдэг шүү дээ. Тэгвэл энэхүү дууг сонсоход тийм асуудал тулгарахгүй. Учир нь уран бүтээлчийн үгээ хэлж буй байдал тод чанга.
...Дараагийн зогсоол хэзээ ч дуусахгүй
Дахиад эндээ хоёулаа тааралдах уу
Магадгүй намайг одоо танихгүй
Мартсан болохоор одоо зүрхгүй...
Энэ дөрвөн мөртийг уншаад ямар төрлийн дуу болохыг баараггүй ойлгох буй заа.
3. Бичлэгний хувьд. Дууны шүлгийг уншин даган дуулах боломжтойгоор дүрсжүүлсэн нь сонсогчдод хялбар байх болно.. Бүх дууны дүрсэнд нь өөрийнх нь царай байхгүй гэдгийг эртхэн хэлье.
4. Хоолой. Таньд A-MC эсвэл Gangbay-ийг санагдуулж магадгүй л юм. Эвлэгхэн хоолой гэж үүнийг л хэлдэг байх. Хэн гэдэг нь тодорхойгүй, ямар төрхтэйг нь мэдэхгүй болохоор бидний чих илүү сайн шүүлтийг ч хийж магадгүй.
5. Шинэ уран бүтээлч. Шинэлэг дуунууд их байх тусам урлагийн өрсөлдөөн ширүүсч, тэр дундаас илүү чанартай, сайн бүтээлүүд олноор төрнө гэдэгт итгэдэг. Тиймээс шинэ уран бүтээлчдээ сайн дэмжиж өгөх хэрэгтэй шүү.
Ганцаараа, харамлаж, нууж сонсохыг хүсэвч, тэр нь буруу биз дээ. За ингээд дуугаа сонсоорой.