Монголын шинэ уран бүтээлчдийн дуунууд үнэхээр сонирхолтой. Хэдийн та бүхэнд танил болсон 168, 290-ийн хамтарсан уран бүтээлийг энэ удаад онцлоё. Baatarfly, cozyslashclot нарын продюсерлосон "Хөнгөн" уран бүтээлийг та бүхэн сонсож амжсан уу? Сонсож амжаагүй бол яагаад сонсох ёстой ТАВАН шалтгааныг дурдъя.
1. Аяны хувьд. Зургаадугаар сарын 19-нд гарсан уг бүтээлийн ая нь Монголд урьд хожид сонсогдож байгаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. /Ийм өвөрмөц ая ихийг авмаар байна. Чихээ баясгамаар байна/Тэгэхээр энэ зуны Монгол дууны плейлистдээ оруулах хэрэгтэй шүү.
2. Бичлэгийн талаар. Дууны бичлэг нь үзүүштэй. Этгээд мэт хэрнээ олон төрлийн өнгө хосолсон, хуучны филтер ашигласан зэрэг нь таньд гарцаагүй шинэлэг санагдана. Мэдээж хэрэг, байгаль. Төгс хослол.
3. Бүжгийн хөдөлгөөн. Хэрэв та анзаарсан бол 168-ын бүжгийн хөдөлгөөнийг би лав "харь гаригийнх" гэж нэрлэнэ. Дотоод сүнсээ гаргаж буй мэт өвөрмөц хөдөлгөөнүүдийг түүнээс бусад хүмүүс хийхэд үзэмжтэй харагдах болов уу?
4. Хоолой. Өөр гаригийн хүмүүсийн хоолой шиг. Содон хоолой нь яалтачгүй ая, дүрстэйгээ зохицсон гэлтэй. Харь гаригийнхны талаар гардаг адал явдалт кино мэт санагдсан шүү.
5. Үг. Магадгүй эхний удаадаа үгийг нь ойлгохгүй байх. Дараа дараагийн сонсолтоос үгийг нь мэдэх боломжтой. Миний хувьд дуугаа хөнгөн хэмээн нэрлэсэн шалтгаан нь дууны мэдрэмжийг илэрхийлсэн хэмээн бодож байна.
Урлаг Монголд хөгжихийн төлөө.
Би лав ийм урлагийг хүснэ.
Та бүхэн ч бас сонсоод, өөрсдийн сэтгэгдлээ үлдээгээрэй.