Энтертайнмент

Хүний биед ус дутагдах үед илэрдэг шинж тэмдэг

2020-07-06

Насанд хүрсэн хүн өдөрт хоёр литр ус уувал жин хасахад ч, эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. Гэвч хүний биед ус дутагдвал дархлаа суларч, олон янзын өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Тэгвэл бидний биед ус дутагдах үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг олж мэдэцгээе.

Хөлс гарахгүй байх

Ус дутагдах үед биенээс хөлс гадагшилдаггүй. Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Хэрэв гадагшлуулсан бол нөхөж өгөх ёстой ба нөхсөн бол гадагшлуулах ёстой юм. Хүний биед ус чийг дутагдсан тохиолдолд усаа хадгалахын тулд хөлсөө чөлөөтэй гадагшлуулдаггүй байна.

 

Үе мөч дуугарах

Хөдөлгөөн хийх бүрд үе мөч дуугарч байгаа бол миний биед ус дутагджээ гэж ойлгох хэрэгтэй. Үе мөч хооронд түүнийг жигд, сайн хөдөлж чадахаар тусалдаг шингэн байдаг. Бие усны дутагдалтай үед тухайн шингэний хэмжээ аажмаар буурч, хөдөлгөөний дутагдалд орж, цочролыг хүлээн авах чадамжгүй болдог бөгөөд энэ нь үе мөчний өвчнийг үүсгэдэг байна.

 

Амнаас эвгүй үнэр үнэртэх

Амны хөндийд чийг дутагдах нь бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цангахгүй байсан ч бага багаар ус ууж, чийгээ нөхөх хэрэгтэй.

 

Үхэжсэн арьсны эсүүд ихсэх

Хүний бие дэх ус чийгийн эзлэх хувь нас явах тусам буурдаг. Нялх хүүхдэд 90 хувь, насанд хүрэгчдэд 79 хувь, ахмад настанд 50 хувь байна. Чийгийн дутагдал нь арьсны хөгшрөлтийг түргэсгэх бөгөөд хангалттай хэмжээний чийг нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх тустай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.