Жингээ хасах, дэглэм барихад хооллолт хамгийн чухал байдаг. Тэгвэл та бүхэнд зориулан Солонгосчуудын дэглэм барихдаа түгээмэл хэрэглэдэг таван хүнсний бүтээгдэхүүнийг сонирхуулъя. Энэ таван зүйл нь бидний эргэн тойронд түгээмэл зарагддаг тул хэрэглэж, туршиж үзээд үр дүнг нь мэдрээрэй.
Зөгийн бал
Элсэн чихрийн оронд зөгийн балыг хэрэглэж заншвал жин бага нэмдэг. Хүний биед зөгийн бал задрах хугацаа илүү урт байдаг ба биед хуримтлагдах илчлэгийн хэмжээ нь элсэн чихэр эсвэл бусад чихэрлэг амттай зүйлтэй харьцуулахад бага байдаг байна. Мөн чихэрлэг зүйлсээс ялгаатай нь хоолны дуршлыг өдөөдөггүй учраас жингээ хасахад үр дүнтэй.
Бяслаг
Бяслаганд ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг витамин В2 болон кальци агуулагддаг учраас өтгөн ялгаруулалтыг түргэсгэдэг. Өөх тос бага агуулсан бяслаг нь илчлэг багатай тул хоолны дэглэмийн явцад хөнгөн зууш болгон хэрэглэвэл илүү зохимжтой байх болно.
Хар шоколад
Какаоны агууламж 70%-аас дээш хар шоколадыг байнга идвэл инсулины хэмжээг өндөрсгөж, таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн хар шоколад дахь олигомер проксианидины бүрэлдэхүүн хэсэг нь жингээ хасахад тусалдаг бөгөөд пропанол хэмээх найрлага нь мөн адил цусан дахь сахарын хэмжээг бууруулахын зэрэгцээ өөхлөлттэй тэмцэхэд тусалдаг байна.
Далайн ургамал буюу миёг
Далайн ургамал нь амархан шингэдэггүй учраас гэдэс дотор үлдсэн бусад хоол хүнстэй хамт гадагшилдаг. Энэ нь өтгөн хаталтыг арилгаж, өөх тос гэх мэт муу бодисыг гадагшлуулахад тусалдаг маш сайн хоргүйжүүлэх үйлчилгээтэй ургамал юм. Мөн илчлэг бага, шим тэжээл ихтэй тул жин хасахад туслах гол хүнс гэж тооцогддог. Далайн ургамал нь хоолны эслэг, эрдэс бодис агуулсан ургамал тул хоол боловсруулах явцад цатгалдах мэдрэмжийг өгдөг учраас хоолны дэглэм болон жин хасахад ихээхэн хэрэглэдэг хүнс юм.
Американо
Нэг аяга американо/хар кофе/-д 5-6 ккал байдаг ба илчлэг маш бага. Өдөрт нэг аяга американо уух нь бодисын солилцоог дэмжиж, хоолны дуршлыг бууруулдаг. Гэхдээ хэт их кофейн агуулсан зүйл хэрэглэх нь эрүүл мэндэд сайн биш тул өдөрт гурван аягаас хэтрүүлэхгүй уух хэрэгтэй.