Видео тоглоомын салбарт хамгийн өндөр үнийн стандартыг 2К компани тогтоолоо. Тухайлбал, NBA 2K21 тоглоомын Xbox Series X болон PlayStation 5 хувилбарууд MSRP дээр хамгийн багадаа 69.99 ам.доллараар худалдаалагдах таамаглалтай байна.
Энэхүү үнийн дүн нь есдүгээр сарын дөрвөнд гарах ижил тоглоомын Xbox One болон PS4 хувилбараас 10 ам.доллараар үнэтэй юм. Мөн тэдний зүгээс 99.99 ам.долларын үнэтэй “Mamba Forever Edition” хувилбарыг санал болгож байна. NBA 2К21 нь Майкрософтын Xbox Smart Delivery системийг дэмжихээ больж байгаа аж.
2К компаний хэвлэлийн төлөөлөгч Арстекникад өгсөн ярилцлагандаа "Бид дараагийн үеийн платформуудад санал болгож буй NBA 2K21-ийн жижиглэнгийн үнэ нь түүний үнэ цэнэ, хүч, хурд, технологи зэргийг зөвхөн шинэ тоног төхөөрөмжид ашиглах боломжтой гэж харж байна" гэжээ.
Эх сурвалж: Arstechnica