2015.04.01-нд Өглөө эрт Шинэ ажилдаа иртэл “ ... Өө яанаа манайх нягтлан бодогч авахаа больсон ш дээ ” гэсэн хуурталтанд ороод хэсэгхэн зуур итгээд гайхах, айх зэрэгцэж байтал “ 4 сарын 1, Инээдмийн баяр”-ын мэнд, гээд хамт олон маань “Төрсөн өдрийн мэнд” хүргэж дурсамж дүүрэн, халуун дулаан угтаж авсан. Одоо ч “Эерэг, Эртэч, Эрч хүчтэй” хамт олонтойгоо амжилт, дурсамжийн буухиагаа үргэлжлүүлж байна.
Нягтлан бодогч, санхүүгийн удирдлагаар бакалвр, магистрын зэргээ хамгаалж, Уул уурхай, Үйлчилгээ, Автотээвэр гэх мэт салбарын групп компаниудад тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан би Том охиноо төрүүлсний дараах шинэ ажлын гараагаа ингэж эхлүүлсэн түүхтэй.
Банк, санхүүгийн салбар: Мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлага, ёс зүй, мэдрэмж шаардсан ажил
Байгууллага маань санхүүгийн салбарын гол үзүүлэлт болох Санхүүгийн зохицуулах хорооны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллахын зэрэгцээ Зохицуулагч байгууллага болон МББСБХолбооныхоо бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллаж үйл ажиллагаандаа тогтвортой, хүртээмжтэй санхүүжилт олгоход анхаарч ажиллаж байна. Үйл ажиллагааны газрын маань үндсэн чиглэл ч үүнтэй уялдаж
Компанийн маань үнэт зүйл, соёл, Хөрөнгө оруулагч, удирдлагын ёс зүй, зарчимч байдал харилцагчийн санхүүгийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд ажилтнаас мэргэжлийн болон олон талт мэдлэг шаардаж байсан нь Хувь хүний маань аливаад үнэнч шударга, идэвх санаачлагатай, хурдтай, ёс зүйтэй байх гэх мэт баримталж явдаг зарчим, үнэт зүйлтэй маань нийцсэн учраас өдийг хүртэл байгууллагадаа тууштай ажилаж байна. Бичил санхүүгийн салбар нь бизнес эрхлэгч нар бол жинхэнэ баялаг бүтээгч нар болохыг, тэдний бодит байдалтай нүүр тулж мэдэх боломжийг олгож өөрийгөө туршлагатай хэмээн бодож байсан намайг амьдралыг өөрөөр харж өдөр бүр илүү сайн ажиллах, туршлагажих ёстойг минь ойлгуулсан салбар байлаа.
Өрсөлдөөн-Өсөлт-Хамтын ажиллагаа
2024 оны хагас жилийн байдлаар Монгол улсад 549 ББСБ, 4.9 сая харилцагчтай, 1.9 сая зээлдэгчтэй байгаа нь хир зэрэг өрсөлдөөнт салбар бэ гэдэг нь харагдаж байгаа байхаа. Энэ өрсөлдөөнт зах зээлд өрсөлдөхөөс илүү бие биенээ үйл ажиллаагаараа дэмжиж хамтдаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, өөрчлөлт шинэчлэлт, үнэ цэнэ, өгөөжийг бий болгоход чиглэж IT Технологи, Даатгал, Маркетинг, Зөвлөх, Сургалт хөгжлийн байгууллагууд болон Төрийн бус байгууллагуудтай нээлттэй бас шалгуур өндөр тавьж ажилласнаараа үнэ цэнэтэй, өгөөж, өсөлттэй хамтын ажиллагааг бий болгодог гэж үздэг.
Ёс зүйтэй, зорилго бүрт зээлийн санхүүжилтыг олгож, “Байгаль орчинд ээлтэй бизнес бүрийг дэмжинэ” уриатайгаар харилцагч болон хамтран ажиллагагч байгууллагаа дэмжин ажиллахад бэлэн байдаг.
Мэдлэг, туршлага, ур чадвар-Карьер өсөлтийн шат болдог.
Өөрчлөлт, шинэчлэлтэд үргэлж бэлэн байхыг шаарддаг компанийн удирдлагын үзэл баримтал, шинэ шинэ үүрэг даалгаварууд нь хувь хүнийг маань тасралтгүй сурч хөгжиж, мэдлэг ур чадвараа сайжруулахад түлхэц болж улмаар Санхүүгийн ажилтнаас Ерөнхий нягтлан бодогч, Санхүү хариуцсан захирал, Үйл ажиллаагаа хариуцсан захирал хүртэл дэвшин ажиллах боломжийг олгосон гэж боддог. Чин сэтгэлээсээ зорьж тэмүүлж хичээж чадвал карьер өсөлтийг хэн ч хийх боломжтой талбар юм билээ.
Нэмэлт, үүрэг даалгавар, өөрчлөлт, шинэчлэлт болгон шинэ сорилт болж тухайн хүнээс цаг зав, хүчин чармайлтыг гаргуулаад эргээд харин Мэдлэг, туршлага, ур чадвар, карьер өсөлтийн шат болдог.
Хүний нөөц гэдэг бол байгууллагын нэг л хэсэг мэт боловч Улс орны хөгжил дэвшлийн хамгийн том хүч билээ. Аж ахуйн нэгж, байгууллага болгон үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж, шударгаар татвараа төлж улс орондоо хувь нэмрээ оруулахаас гадна Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудынхаа ажиллах тав тух, эрүүл орчинг бүрдүүлж, тасралтгүй сургалт хөгжүүлэлтийг хийж байгаа нь улс орны ирээдүй болсон залуусынхаа бүтээмж, мэдлэг ур чадвар, туршлагыг нэмэгдүүлснээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг гэж боддог. Ийм ч учраас Банк санхүүгийн салбарт ажиллахаар манай байгууллагыг зорин ирж буй шинэхэн төгсөгч, ажилтууддаа өөрийн мэдлэг мэдээлэл, туршлага ур чадвараа үлгэрлэн манлайлж хуваалцахдаа дуртай байдаг.
Сургалт хөгжүүлэлт бол хамгийн том хөрөнгө оруулалт
Байгууллагын маань сургалт хөгжүүлэлтийн бодлого ажилтны оролцоог дэмжсэн, ажилтнаа халамжилсан, амьдралын чанарт анхаардаг зэрэг нь ажилтнуудын халуун дулаан уур амьсгал, бүтээмж, сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлдэг учраас Хамт олон маань Хайр, Хүндлэл дүүрэн байдаг байхаа. Ийм ч учраас Дунд болон бага хүүхдээ төрүүлээд удалгүй ажилдаа орох хүсэл сонирхлыг минь гэр бүл маань дэмжиж Ажил, хамт олондоо яаран тэмүүлэн ажилдаа буцаж ороход хуулийн дагуу богиносгосон цагаар ажиллуулснаар хүүхэд гэр бүлдээ цаг гаргаж чадсан. Эмэгтэй хүний хувьд манай байгууллага эрх тэгш ажилаж карьер өсөлт хийх боломжоор бүрэн хангаж, жендэрийн мэдрэмжтэй, хүүхэд гэр бүлд чиглэсэн бодлоготой байдаг учир ажлаараа, байгууллагаараа бахархдаг.
Ажил амьдралын гараагаа эхлүүлж буй шинэхэн төгсөгч нар, ахиц дэвшил, карьер өсөлт хийхээр төлөвлөж буй хэн бүхнийг манай хамт олон үргэлж халуун дулаанаар угтан авахдаа бэлэн байгаа шүү.
Ингээд 20 жилийн түүхтэй Идэр залуухан байгууллагадаа ажилласан амьдралын түүхээ дүгнэвэл:
Ёс зүйтэй, тэмүүлэл дүүрэн зорилго
Үнэ цэнэтэй, Өгөөжтэй, Өсөлт,
Амжилт дагуулсан Хамтын ажиллагааг бий болгодог.
Аливаа санал санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангадаг Удирдлага, Хөрөнгө оруулагч нартаа,
Ахиад хэдэн арван жилийн үнэ цэнэтэй түүхийг хамтдаа бүтээх Харилцагч, Хамтран ажиллагч, Хамт олондоо 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.