Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар Эрдэм Их сургууль, Цэцээ гүн менежментийн их сургуультай хамтран ажиллах гэрээгээ дахин сунгалаа.

2024-06-03

Банк бус санхүүгийн салбарын анхдагчдын нэг Газаркапитал партнерс ББСБ нь Улаанбаатар Эрдэм Их сургууль, Цэцээ гүн менежментийн  их сургуультай  хамтран ажиллах гэрээгээ дахин сунгалаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан суралцагчдыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, мэргэжилтнүүдийн мэргэжлийн туршлага,

ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон практик сургалтуудыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хамтын ажиллагааны гэрээнд Газаркапитал партнерс ББСБ  ны Гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл Цэцээ гүн менежментийн  сургуулийн Захирал  Г.Наранбат, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Ректор Академич Т.Дорж  нар гарын үсэг үзэглэлээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.