Намрын мод тарих аянд "Газаркапитал партнерс ББСБ"-н хамт олон нэгдлээ.
Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоотой хамтран жил бүр зохион байгуулагддаг Минж үржүүлэх , нутагшуулах төвд хамт олноороо амжилттай мод тарилаа.
Мөн өмнөх жилүүдэд хамгийн олон мод тарьж ургуулсан байгууллагын нэгээр шалгарлаа.
Манай байгууллага жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хавар , намрын улиралд мод тарьдаг. Одоогоор бид 2014 оноос хойш нийт 600 гаруй модыг тарьж ургуулаад байна.
Та өөртөө болон ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулалт хийн мод тарьж ногоон ирээдүйг бүтээхэд гар бие оролцоорой гэж уриалж байна.
Модоо тарья, Ногоон ирээдүйг хамтдаа бүтээе.