Мэдээ, мэдээлэл

МББСБХолбооны зохион байгуулж буй “Амьдрал Бэлэглэе" цус хандивлах аянд нэгдлээ

2022-06-17

Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос зохион байгуулж буй “Амьдрал Бэлэглэе" цус хандивлах аянд нэгдлээ.
Та бүхний өгсөн  цус олон олон хүнд амьдрал бэлэглэнэ. 
Хүмүүнлэгийн үйлсийг хамтдаа бүтээсэн хамт олондоо баярлалаа.

ЦУСАА БЭЛЭГЛЭХИЙН АЧ ТУС Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч 1 кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ. Үнэхээр гайхамшигтай. Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идвэхитэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идвэхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.