Мэдээ, мэдээлэл

Нээлттэй ажлын байрны өдөрлөг.

2022-04-29

Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэдэг.

Бид хүний нөөцийн бодлогоороо” Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг нь дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх таатай орчныг бий болгон ажилладаг.

 “Газаркапитал партнерс ББСБ” нь ажилтан сонгон шалгаруулахдаа ил тод нээлттэй, шударга зарчмыг баримталж, шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Оюутан дадлагажуулах хөтөлбөр

“Газаркапитал партнерс ББСБ” нь их дээд сургууль, коллежийн оюутнуудад онолын мэдлэгийг баталгаажуулан практик дадлага олгох, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйд чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгодог.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 2-оос дээш курсэд суралцдаг байх
  • Дадлагажих ажлын байранд тохирох мэргэжлээр суралцаж байгаа
  • Сурлагын голч дүн 3.0 буюу “B” үнэлгээтэй байх
  • Дадлага хийх оюутан дараах материалуудыг бүрдүүлнэ.

Дадлагын оюутны анкет, хүсэлт 

Иргэний үнэмлэхний хуулбар
2% хувь цээж зураг
Дадлагын удирдамж
Дүнгийн тодорхойлолт
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.